Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-11-05

Амьдрал мэт хэлбэртэй өдөр

Ангилал: үгүүллэг

     Улаанбаатарын тэнгэрт нар хайлж, цас ороход хөшгөө хаагаад, ор шиг хэлбэртэй зүйл дээр хэвтэж, даавуу мэт зүйл доогуур биеэ шургуулаад, сарыг хайруулын тавган дээр шарагдаж улайх үед авдар мэт хэлбэртэй дүрс гардаг зүйлийг үгүй болгоод нүдээ анин өөрийнхөө жинхэнэ бодит ертөнц рүү одов би.

     Өдөржин хийсвэр санаандаа буй болгосон найз гэх өөр шигээ биетүүт, ажил гэх Сизифийн хөдөлмөр, хайртай гэж худлаа ярих гарт байгаа нимгэн хавтгай, тэгш өнцөгт зүйл зэргээс залхсан миний цогцос ор шиг хэлбэртэй зүйл дээр хэвтэж, даавуу мэт зүйл доогуур шургаад бодит ертөнц рүүгээ нүдээ анин аялах дуртай.

     Өглөө болоход даавуу мэт зүйл доороосоо цогцосоо сугалан гаргаад, ор шиг хэлбэртэй зүйл дээрээс бууж, нүүр мэт хэлбэртэй зүйлээ угааж, хувцастай адилхан юмаа өмсөөд байшин мэт хэлбэртэй оромжоосоо гардаг.

     Гудамжтай адилхан замаар өөр шигээ биетүүдтэй зөрөлдөн, унаа мэт явдаг дөрвөлжин төмөр дотор суугаад Улаанбаатарын үл мэдэгдэх газар байгаа үй түмэн цогцос хөлхөлдсөн тэр газар очиж, хаалгатай адилхан зүйлээр оронгуут инээмсэглэл нэрт багаа гаргаж өмсөөд, ширээ шиг хэлбэртэй юмны ард, сандал мэт зүйл дээр сууж, өөр шигээ цогцоснуудтай өөрсдийнх нь хэл мэт авиагаар харьцана. Залхмаар...

     Тэнгэрт шөнөжин нисэж ирсэн би газарт буугаад өөр шигээ адилхан биетүүдийн өмхийг үнэрлэн суух, Гутамшиг...

     Орой болох үед жинхэнэ ертөнцдөө очихоор мөнөөх л гудамж шиг замаар алхалан хайрын гэртээ хүлээж буй эхнэр, хүүдээ яарна.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 364 удаа

Сэтгэгдлүүд

2010-11-07 -

Бичсэн: хундага
өө бас их тунимхай!
. Шууд холбоос

2010-11-07 -

Бичсэн: LetMaidar
хундагад: Arius-аас асуу. Надаас илүү сайн мэдэж байна лээ. ккк ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-07 -

Бичсэн: хундага
хайрын гэр нь тэр жинхэнэ ертөнцдөө юм уу?

цогцост "чи" эргээд орохоор цогцос биш болохгүй юу?
. Шууд холбоос

2010-11-07 -

Бичсэн: Зочин
ариус@-сүүлийн үед л тийм болчихоод байгаа юмдаа.
. Шууд холбоос

2010-11-07 -

Бичсэн: LetMaidar
Би шүү. Аягүй онгирсоон. Ха ха ха. улайх
. Шууд холбоос

2010-11-07 -

Бичсэн: MAR2
thnks ajiglasand...chi shuu баярлах
. Шууд холбоос

2010-11-06 -

Бичсэн: LetMaidar
MAR2:т Орой болох үед жинхэнэ ертөнцдөө очихыг яаран мөнөөх л гудамж шиг замаар алхалан хайрын гэртээ хүлээж буй эхнэр, хүүдээ яарна. Гээд найруулгын алдаа гарчээ хө. Ажигласанд баярлав.
. Шууд холбоос

2010-11-06 -

Бичсэн: LetMaidar
Амра удахгүй 5 хүүхэд, 1 эхнэр дээрээ очих гээд л яарах байх инээх
. Шууд холбоос

2010-11-06 -

Бичсэн: LetMaidar
уул нь бараг ганцхан минутанд бичсэн ш дээ. миний бодол хуурмаг болцийн бол уу? ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-06 - hi

Бичсэн: arius
neg tiim. shuud bichigdeegui. hicheej bichsen zuil shig sanagdlaa. minii l bodol shuu. medeej bodoj sanaj yavjiij saihan zuil bichne l dee. ene tal deer ontsiin medleg baihgui ch tanii omno bichij baisan oguulleguudees oor arai huuramch medremj turluu sorry
. Шууд холбоос

2010-11-06 -

Бичсэн: MAR2
Орой болох үед жинхэнэ ертөнцдөө очихыг яаран мөнөөх л гудамж шиг замаар алхалан хайрын гэртээ хүлээж буй эхнэр, хүүдээ яарна.
ingej uzeh yumsan

баярлах
. Шууд холбоос

2010-11-06 -

Бичсэн: upshot_gp
ip-г нь хараач мэдэн будлиад байх юм зүгээр ккк...таны шүлэг,өгүүллэгийг уншихаар өөрийнхөө ирээдүйг харчаад байх юм, тэгээ л цаашдаа..санагдсан юм аа.
. Шууд холбоос

2010-11-06 -

Бичсэн: LetMaidar
Миний биед задлан хийх гээд бгаа хүн нэрээ хэлэхгүй юм биздээ? санаа зовох
. Шууд холбоос

2010-11-06 -

Бичсэн: LetMaidar
Миний дотор руу өнгийх гээд бгаа хүн хэн юм болоо мэдэх юмсан.
. Шууд холбоос

2010-11-05 -

Бичсэн: LetMaidar
Яаж мэддийн? Далдыг хардаг болоо ю? ярзайтал инээх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 73324 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 18 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн