2010-11-04
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 5
Гуниглан суухуйяа ганцаардалд хүлэгдэн Гутамшигт хорвоо сэтгэлд жаварлана Үйлтэй миний сүүдэр намайг бараадан Үүдэн хажууд бээвийн сууна Сайн ч, саар ч явахад Салахгүй дагах сүүдэр минь Салаа замаар ороод явчих Сэтгэл оюун ч үгүй л дээ
* * *
Хувь заяа хаа нэгтээс намайг дуудаж Хуйсагнуур салхинд дэн нэгэн анивчина Алсын бараа мананд умбаад Ахуй нутгаа орхин одоо юу би Маргаашийн өдрүүд цэлмэг байг гээд Магад би сайныг бүтээнэ гээд Чимээгүйхэн өглөө болгоод Чамайгаа үнсээд замд гарсан даа /Сөүл- Пусаны хурдны зам дээр. 2005 он./
* * *
Би: -Юунд чи харанхуйг зорино вэ? Сэтгэл: -Гийгүүлэхийн тулдаа Би: -Юүдэн цув доторх шиг гэрэлгүй байж уу? Сэтгэл: -Гэрийн гадаа бус тулга галтай Би: -Чи өчүүхэн, хорвоод жин дарахгүй Чиний гэрэл урт насгүй ээ Сэтгэл: -Тийм байг, гэвч чи сонс Тэнгэрийн нар ч мууг арилгахгүй Тэгэхдээ, миний дуу бүхэн гэрэлтэй Тэр бас солирын замтай Зураад өнгөрөх гэгээ зуурт минь Зуун дамжих аялгуу бий Дууны эгшигт илд хугарч Дурлалын илчинд цэрэг уйлдгийм Анзаарга, тоомсорлол надад хамаагүй Агшин зогсоох шидтэй би
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 346 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2010-11-24 -
Сэтгэл: -Гийгүүлэхийн тулдаа