Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-10-18

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс

Ангилал: үгүүллэг
Зүггүй бодлоор энгэрийг чинь тэмтчихэд
Зүүмгэр нүдээрээ чи басан мишээж суусансан
Задран асгарах үс чинь торгон давалгаа шиг
Зөөлөн хэлээрээ уруулаа шилэмдээд за алив...
     Залуу хөөрхөн хацар чинь ялимгүй улайгаад
     Зах энгэрээ яран намайг өдөөгүй бил үү
Мансууран тамирдсан нүдээ буруулаад байх юм чи
Манантсан харцнаас чинь өөрийгөө олъё л доо

                                           *  *  *

Усанд умбах бүсгүйн
Хүйсний гүн нүхэнд
Харц минь бүдэрэхэд
Уран бэлхүүсний намилзах
Хөвөн зөөлөн долгион
Хацрыг минь илэхэд
Урсгал хурц нүдээрээ
Хайр амлан ширтэхэд
Халуун цус зогслоо.

                                           *  *  *

Налмайтал унжих сормуусыг чинь хараад
Согтуу байсныг чи мэдээгүй
Надад хайртайг чинь мэдэх гээд
Уйлуулж орхисноо би гадарлаагүй
Намрын дунд сард хуримандаа уринаа гэж
Намайг тэврээд үнсэхдээ чи бүр ч санаагүй ээ.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 276 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-19 -

Бичсэн: kkkkkk
sain bna uu?bi tanias shulgee awahiig mash ih husej bna bas shulgee ogwol og gej shaardaj bna.kkkkk
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: StarLight
Таны блогыг эхнээс нь дуустал уншлаа. Нээрээ л бараан голцуу өгүүллэгүүд бичигджээ. Харин бичсэн байдал энэ тэр нь бол үнэхээр их таалагдлаа. Гэхдээ л амьдралын хатуу үнэнийг шууд ингээд сонсоход хэцүү л санагддаг юм байна. Амьдрал таны өгүүллэгүүдээс эсрэгээрээ байх болтугай.
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: arch_tseegii
бас нэг өнцөг..... баярлах
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: upshot_gp
HAMGIIN GOL N UR DUN BIZDEE
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: Чойрын Хүү
Үнэн гоё шүлгүүд байна. Бусдад таалагдах албагүй биддээ тэ. Өөрийнхөө сэтгэл хөдлөл байгаа араншингаа гаргах нь. Бусдад уншихад таалагддаг, сонсоход таалагддаг гэж бас байдаг байх аа. Хэнд таалагдах гэж бичихийн бэ ер нь ирмэх
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: upshot_gp
ярзайтал инээх TEGWEL GOLOH L BHDAA, GEHDEE NADAD L LAW TAALAGDAJ BNADAG. TANII NZ HEN UYM?
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: LetMaidar
Үнэн шүү нэг нь цагаан уулд нэг нь болор цомд түрүүлсэн юм
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: upshot_gp
bi tanii shuleg muu gj helj chadahgui bi ymr mundag yruu nairagch bish, tanai nzuud chin taniig shuumjilj bgaa bol oorsdoo bolor tsomiin ezed uym bna tiimuu? улайх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 62555 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 26 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн