Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар
2010-09-21

Амьд хүмүүсийн дунд...

Ангилал: үгүүллэг
     Улаанбаатар... Мэдээж дэлхийн бусад хотуудтай харьцуулахад жижигэвтэр авч дотроо хүйтэн, бурангуй нүсэр агаад ядуус нь нохой мэт үхэж, баячууд нь тэсийтэлээ таргалж байдаг тэр л хотуудын нэг.
     Үхэж байгаа өлбөн хоосон, хувцасны тамтаг мөрөндөө эгэлдрэглэсэн, бөөсөндөө баригдсан амьтны дэргэдүүр арай танагтайчууд нь гишгэх алдан явж өнгөрдөг гудамжнуудтай, Эзэн Чингисийн удам гэцгээх авч тэр нь хэнд хүртээлтэйг ч үл мэдэх гуйлгачин ядуус, тэнэмэл хүүхдүүдийн өлмөн зэлмүүн харц алхам бүрт тээглэх бохир заваан зам, шат, тоос шороо хийсэн оволзож, утаа униар суунагласан энэ хотыг Улаанбаат...
Шууд холбоос . Уншсан: 290 удаа


2010-09-21

МИНИЙ S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M

Ангилал: үгүүллэг
      Гэрэлтүүлэгч бээр 'Studia linguae et litterrum Instituti Linguae et liteterarum Academiae Scientiarum Reipublicae Populi Mongolici' номоо хойш тавиад духаа атируулан хэсэг бодолхийлснээ оройн жүжгийн ажлын дэвтэрээ авав. Уг нь тэрбээр "S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M" номын IX ботиос Ц.Хасбаатарын "Монгольский роман" үгүүллийн "Роман- это жанр зрелых литератур" гэдэг үгүүлбэр дээр ирээд байсан билээ.
     Жүжгийн ажлын дэвтэрээ авав. Орой гарах жүжиг. Уг нь энэ жүжгийг сард нэг удаа тоглодог юм л даа. Үзэгчдийн тоо ямар ч байсан 33-аас буухгүй шүү.
     Дэвтэрээ нээлээ...
     ... Нэг...
Шууд холбоос . Уншсан: 235 удаа


2010-09-20

Автобусны цонхоор ертөнц харагдана6

Ангилал: үгүүллэг
ТӨГСГӨЛ...
     ...Баарнаас гарлаа. Одод анивчих тэнгэр. Харих хэрэгтэй, унаа, такси.
     -Хороолол орох уу?
     -Орно. Суу, суу.
     -За. Миний өмнө хоёр залуу сууна. Нэг нь жолоо барьж, нөгөө урт үст нь бохь зажилж, тамхи баагиулна.
     -За ирлээ. 500-г өгчих.
     -Мм. Мөнгө байдаггүй.
     -Юу? Тоглоод байна уу новш чинь.
     -Үгүй ээ. Үнэн.
     Урт үст үсрэн гарч ирээд намайг машинаас гулд татан чирч гаргав. Түүний урт хөл яах ийхийн зуургүй элгэнд бууж би гэдэг хүн атиралдан унахад, харин аз болоход зөөлөн биеийн тамирийн шаахайтай хөл нь дахиад л нүүрэн дээр оч манартал дэвслээ.
     -Хөөе ...
Шууд холбоос . Уншсан: 277 удаа


2010-09-17

Автобусны цонхоор ертөнц харагдана5

Ангилал: үгүүллэг
ҮРГЭЛЖЛЭЛ...
     I'll never fall in love again. Яагаад тэр билээ. Love is a pain, a sorrow and a lie but the nothing. Магадгүй чи бүхнийг үзсэн болоод ингэж дуулна? Дурлал гэдэг худал хуурмаг, гуниг зовлон, эмгэнэлээс өөр юу ч биш. Би магнитфон доторх дуучинтай ийн ярина.
     I'm so young. I'm twenty years old. But my love's hundred years old over...
     Автобусны цонхоор биш ээ цонхнгы шилэн дээрээс чи намайг хараад л, би чамайг ширтээд л.
     Хилэнт хорвоогийн заяасан тавилангаар Ертөнцийн Эзний өчүүхэн хурга би үүлэн зардсаар чамдаа үг тээнэм. Би яагаад энд, чи юунд тэртээ алсад сууна вэ?
 ...
Шууд холбоос . Уншсан: 208 удаа


2010-09-17

Автобусны цонхоор ертөнц харагдана4

Ангилал: үгүүллэг
ҮРГЭЛЖЛЭЛ...   
-Хөөш чи дүлий, сохор юм уу? Настай хүнд суудал тавиач! Би кондукторт чамтай чамгүй мэдэж л байна гэж нүдээрээ хэлээд албатай юм шиг намайг ихэмсгээр ширтэн хүлээх өвгөнийг хараад -Чи миний үзэж өнгөрүүлснийг үзэж өнгөрүүлсэн үү? гэж асуумаар санагдсан ч -Та суу суу гэж аминдаа л ёжтой өнгөрөөр хэлээд автобусныхаа цонхоор харан зогслоо.
     Тэгэхдээ миний араас төөнөх эх хүний өрөвч, хайрласан, зэмлэсэн харцыг мэдэрч яс хавталзан явлаа.
     Хүү минь чи ямар арчаагүй харагдана вэ? Чи эхнэр аваач гэх, цамцаа угаалгах хүнгүй юу гэх. Миний ганцаардмал утгагүй амьдралыг мэдрэх тэр х...
Шууд холбоос . Уншсан: 194 удаа


2010-09-15

Автобусны цонхоор ертөнц харагдана 3

Ангилал: үгүүллэг
Үргэлжлэл...
     Би юундаа гансардаг юм бол. Амьдрал гэдэг чинь энэ шүү дээ. Би дуртай үедээ л түүнийг цонхоор, эсвэл автобусны цонхоор хараад, дургүй үедээ унтаад, зүүдлээд л...
     Жолооч хөгжим тавьж, хүмүүс тэр дууг хайхрамжгүй, унтан, буух гэж түлхэлцэн, орох гэж чаргууцалдан, зарим нь пар хийтэл инээд алдан, шивнэн, алмайран, гуниглан, дагаж аялан сонсоно.
     Words don't come easy to me. Харин тиймээ. Үг орж ирэхгүй, хэлэх үг ч үгүй. Дэвид чи үнэн юм дуулж байна. Үг ч юм уу, бодол ч юм уу нэг зүйл толгойд тэнүүчилэвч ам руу ер ойртохгүй.
     Би хүүхнүүдэд ямар харагддаг бол. Сайхан уу? ...
Шууд холбоос . Уншсан: 200 удаа


2010-09-14

Автобусны цонхоор ертөнц харагдана 2

Ангилал: үгүүллэг
 ...Үргэлжлэл
     -Хүүхдүүдээ юу хийчих гээд байгаа юм бэ?
     -Үүнийг л байхгүй юу гээд Бат нохойг заав.
     -Хааш нь?
     -Юу хааш нь гэж. Зуух руу мангараа!
     -Аан?! Дорж мэл гайхав.
     Нохой зуухны том ширмэн ам тагийг онгойлгоход халуунаас буруулан гасалж хойш зүтгэв.
     -Яасан гүргэн амьтан бэ гэсээр Зундуй, Бат, Доржийн нэрийг нь үл мэдэх цэрэг гурав хөөрхий үйлт амьтны хөлийг нь төмөр утсаар боож зуухны ам руу шургуулаад түүний орилж гаслах, хачин аймаар дуу гарган ульж бахирахыг нь үл тоон араас нь хүрзээр түлхэж орхив. Доржийн хүйтэн хөлс дааварлан, дотор нь муухай оргиж, чихээ ...
Шууд холбоос . Уншсан: 208 удаа


2010-09-14

Автобусны цонхоор ертөнц харагдана 1

Ангилал: үгүүллэг
     Говийн нар шиг хайр найргүй хурц нар сүрэг хүмүүсийг нэгэн давчуу хашаанд бөөгнүүлээд шарж байна уу гэлтэй төөнөсөн нэгэн ням гарагийн үд дунд болж байлаа. Энэ хотынхны тэн хагас нь юм зарж үлдсэн хэсэг нь худалдаж авдаг юм уу гэмээр...
     ЭЦЭГ бөөн хүмүүсийн дунд шахацалдан, түлхэлцэж, хараалгахдаа хараалгаж, өөрөө ч бусдаас дутахгүй хараал тависаар урагш зүтгэнэ. Түүний хөлс шанаан дээгүүр нь зам татан урсаж угаагаагүй цамцных нь захыг норгосоор нэгэн хар хүрээ татсан мэт болгожээ.
     Тоос боссон гудамны үзүүрт хөлсөө арчин суух зуур тамхи асаан сорох түүний уруул үл мэдэгдэх татвагна...
Шууд холбоос . Уншсан: 251 удаа


Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 63118 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн